Малчин Ц.Энхболд эврээрээ орооцолдсон хоёр бугыг салгаж амийг нь аварчээ

Нийгэм

Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг ХанХөхий ууланд отрын адуутай өвөлжиж байгаа Цэдэндамбагийн Энхболд адуундаа явж байгаад эврээрээ орооцолдсон хоёр бугатай тааралджээ.

Орооцолдоод их удсан бололтой, маш их эцсэн дээр бугыг бугуйлдаж барьж, модноос хүлээд салгасан байна.

Халиун буга бол ховор амьтны жагсаалтад орсон амьтан. Тиймээс амьтны амь нас аварсандаа малчин Энхболд баяртай байгаагаа хэлж байлаа.

Хэрэв малчин Энхболд тааралдаагүй бол дээрх хоёр буга үхэх байсан гэж тэрээр ярилаа.