“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг “E-Mongolia” системээр зохион байгуулна

Нийгэм

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг “И-Монголиа” системээр зохион байгуулна.

 

Жил бүр 1000 орчим нэгдүгээр дамжааны оюутныг оюутан цэрэг хөтөлбөрт хамруулдаг. Сүүлийн хоёр жил энэ хөтөлбөрт цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Харин энэ жилээс энэ хөтөлбөр үргэлжилж байна. Оюутан цэрэг хөтөлбөр нь богино хугацаанд цэргийн ерөнхий эрдмийг эзэмших боломж юм. Улсын хэмжээнд цэрэгт татагдах боломжтой 10 гаруй мянган нэгдүгээр дамжааны оюутан бий. Гэхдээ эдгээрийн 5-7 мянган орчим оюутан хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгдөг байна. Энэ жилийн тухайд "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийг E-Mongolia системээр зохион байгуулахаар болжээ. 

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ 3 ДУГААР САРЫН 1-10 ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ 

Жил бүр "Оюутан цэрэг" хөтөлбөрт тусгагдсан төсвөөс хамааран оюутнуудыг элсүүлдэг. Өнгөрсөн хугацаанд жилд ойролцоогоор мянган оюутан цэргийн ерөнхий эрдэм эзэмшдэг байжээ. 2014 оноос эхэлсэн энэ хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 5000 гаруй оюутан хамрагдаад байна. Харин энэ жил 300 гаруй оюутан элсүүлэхээр болжээ. Энэ нь тухайн жилд батлагдсан төсвийн нөхцөл байдлаас хамааран цөөхөн оюутан элсүүлэхээр болсон гэж албаныхан тайлбарлалаа. 

Жилд "Оюутан цэрэг" хөтөлбөрт 1500 орчим оюутан элсэх бүрэн хүчин чадал бийг Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Гэхдээ жилийн жилд энэ хөтөлбөрт хуваарилах зардал танагдаж байгааг албаныхан учирлалаа. Жил бүр 5-7 мянга орчим оюутан хүсэлтээ өгдөг ч энэ удаад 300 гаруй хүүхдийг л бүртгэх болжээ.