НАМЭХ 60 эмэгтэйд хүний эрхийн чиглэлээр сургалт явууллаа.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орон бүр хүний эрхийг нэг номерт авч үздэг болсон өнөөгийн нөхцөлд эрх барьж байгаа ууган нам ч хүний эрхийг хамгаалах бодлогыг орхигдуулаагүй. Өнгөрсөн 12-р сард болсон МАН-ын 30 дахь их хурлаар шинэ сэргэлтийн бодлогыг батлахдаа хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч улсын хэмжээнд 30 мянган хүний эрх хамгаалагчийг бэлтгэн гаргах зорилт тавьсан. Энэ зорилтыг түүчээлэн НАМЭХ сургагч багш бэлтгэх сургалтыг эхлүүллээ.
Сургалт дөрвөн өдрийн хугацаанд үргэлжлэхдээ хоёр үндсэн чиглэлээр явагдлаа. Аливаа улс оронд нийгмийг өөрчлөгч, баялагч бүтээгч, бүхий л салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд гол анхаардаг зүйл нь хувь хүний хандлага төлөвшил байдаг.
Хувь хүний хөгжил төлөвшил, хүн хоорондын харилцаа, хүний эрхийн мэдрэмж зэргийг хэрхэн тодорхойлж нийгмийн амьдралд суулгаж өгөх асуудал нь сургалтын гол зорилго байсан гэдгийг онцолж байна.
НАМЭХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь цагаа олсон шийдэл гэдгийг сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд онцолж байсан юм. Холбооны зүгээс ч цаашид энэ ажлыг эрчимжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.