О.НАРАНТУЯА: Олон нийтийн газар дуу дуулаад олсон орлогоороо өвөл зуны хоёр байшин барьсан

Нийгэм

Төв талбайд жагсаал цуглаанаас гадна Нарантуяа хэмээх эмэгтэй олны анхаарлыг татлаа. Залуу насандаа урлагаар явсан тэрээр ажилгүй хоцорч, олон нийтийн гудамж талбайд өөрийн авьяасаа үзүүлэн мөнгө олох болжээ. Нарантуул, Хархорин зах, олон хүнтэй гудамжийг сонгон дуулдаг байна. Олон жил дуулж явахдаа олсон мөнгөө цуглуулсаар орох оронтой болсноос гадна хөгжлийн бэрхшээлтэй охиноо хөл дээр нь босгож чаджээ.  

Ардын авьяастан Нарантуяа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр төв талбайдаа өөрийн бяцхан тоглолтоо толилууж байна. Түүний охин хөгжлийн бэрхшээлтэй ч урлагт дуртай нэгэн гэнэ. Охин нь хэвтэрт орж найдваргүй гэж байсан урлагийн буянаар хөл дээрээ боссон гэж ярьж байна. Нарантуяа гуай Нарантуул, Хархорин зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газруудад тоглодог. Олсон орлогоороо өвөл зуны хоёр я байшин барьжээ.

Өдий насны хүмүүст ажил олдохгүй, олддог байлаа ажлын байраар хангаж ажилд авах сонирхолгүй байдаг тухай тэрээр эрхийнхээ өдөр явж байна. Нарантуяа гуай бол өөрийн авьяас хөдөлмөрөөрөө амьдрал ахуйгаа авч яваа олон мянган ээжүүдийн нэг, мөн төлөөлөл нь юм аа.