Эмэгтэйчүүд, ээжүүд эрхийнхээ өдөр төв талбайд жагсаж дуу хоолойгоо хүргэж байна

Нийгэм

Өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр зөвхөн баярлаж цэнгэх бус өөрсдийн эрхийн төлөө, төр засагтаа дуу хоолойгоо хүргэх гэсэн эмэгтэйчүүд төв талбайд тайван жагсаал хийлээ. Жагсаалд жижиглэн худалдаа эрхлэгчид, үсчин, хувцас засвар гээд үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүд цугласан байна. Тэд дарга нар эрх мэдлээ ашиглан 3 хувийн хүүтэй зээл урдуур орж аваад бидэнд 17 хувийн хүүтэй зээл болгож олгодог. Цаашдаа бид ийм байдлаар дарга нарын зээлийг давхар төлж барагдуулмааргүй байна гэдгийг онцоллоо. 

 

Худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн төлөөлөл эрхээ хамгаалуулахын төлөө жагсаж байна. МУ-ын Үндсэн Хуулинд иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрх нээлттэй. Тэд энэ удаад олны анхаарлыг татахуйц хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаж буйг үзэгч та харж байна. Тэдний хувьд эрх баригч нар 3 хувийн хүүтэй зээл авч, бидэнд 17 хувийн хүүтэй зээл болгож авдаг гэх асуудлыг хөндөж байна. Мөн үүнээс гадна охидын хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалсан тайван жагсаал, Хөгжлийн банкны луйврыг эсэргүүцсэн тайван суулт зэргийг эмэгтэйчүүд төв талбайд зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийлж байна. Тэдний дундаас цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ёстой гэж ээжүүд нэгджээ.

Төв талбайд тайван жагсаал цуглаан зохион байгуулж байгаа эмэгтэйчүүд энэ өдрийг баярын гэхээсээ илүү, үзэл бодлоо илэрхийлдэг. Эхчүүд эмэгтэйчүүд асуудлаа төр засагтаа хүргэдэг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.