Сурагчид үе тэнгийнхэндээ дээрэлхүүлдэг ч сүр бадруулахыг хүсдэггүй

Нийгэм

Монголын боловсролын тогтолцоонд сургууль бүр сэтгэлзүйчтэй байх гэсэн цоо шинэ бүтэц бий болж байна. Хүүхэд бүр хэнд ч хэлж үзээгүй нууцаа ярих хүнтэй болсон нь сэтгэлзүйч юм. Хүүхэд бүрийн сэтгэлд бугшсан асуудлыг эмчлэхэд сэтгэлзүйчдийн үүрэг их. Сурагчид ч сэтгэлзүйчид асуудлаа ярьж, заавар зөвлөгөө авах нь нэмэгджээ. 

Дээрэлхэлт, гадуурхалт гэдэг бол их бага хэмжээнээсээ үл хамааран хүүхдийн сэтгэхүйд ноцтой гэмтэл учруулдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Сургууль бүрд сэтгэлзүйч ажиллаж эхэлснээр сургачид өөрт тохиолдсон асуудлаа ярих хүнтэй болжээ. Тухайлбал ЕБ-ын 44 дүгээр сургуулийн сэтгэлзүйч 7 хоногт хоёр удаа хүүхдүүдийг хүлээн авч уулздаг байсан бол одоо уулзалтын цагаа 5 өдөр гаргаад ч хүүхдийн ачаалал буурахгүй байгааг хэлж байна. 

Сургуулийн орчин дахь гадуурхалт, дээрэлхэлтийг арилгахад тал талын төлөөллийн үүрэг оролцоо чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд  хөндлөө. Хэзээ цагт хэвшмэл байсан энэ ойлголтыг олон нийтийн анхааралд оруулж, төр засгийн бодлого, сургалтын байгууллагын хөтөлбөр зэрэгт өөрчлөлт оруулах цаг болсныг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.