ДЭМБ, БУСТЕР ВАКЦИНЫГ СУЛ ДАРХЛААТАЙ ХҮМҮҮСТ ТҮЛХҮҮ ТАРИХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ, COVID-19 коронавирусний эсрэг бустер буюу 3 дахь тун вакциныг эхний ээлжинд дархлааны систем нь сул байгаа хүмүүст тарихыг зөвлөж байна. 

ДЭМБ-аас энэ талаар гаргасан мэдэгдэлд мэргэжилтнүүд цар тахлын эсрэг 3 дахь тунг эхний ээлжинд дархлаа нь сул, дархлаа нь бусад архаг өвчинд дарангуйлагдсан хүмүүс тарихыг зөвлөжээ. Учир нь сул дархлаатай хүмүүс цар тахал тусвал өвчин нь хүндрэх магадлал өндөр байгаа учраас ийнхүү зөвлөж байгаа юм байна.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд түүнчлэн улс орнуудад цар тахлын эсрэг вакцинжуулах үйл явц харилцан адилгүй байгааг тэмдэглэн, ядуу буурай улс орнуудад хүн амаа дархлаажуулах үйл явц удаашралтай байгааг сануулж байна.