Их Британийн Эрүүл мэндийн аюулгүйн агентлагийн хэлж байгаагаар, Омикрон коронавирусийн вариантын 3 дахь тохиолдол батлагджээ.
Энэ хүн нь одоо Их Британид байхгүй өмнө нь Лондоны Вестминстерт очиж байсан гэнэ.
Омикрон хувилбар тархахаас сэргийлж засгийн газраас иргэдийг дэлгүүр, олон нийтийн газруудаар явахдаа амны хаалт зүүхийг шаардах болсон.
Боловсролын албанаас 7-оос дээш насны бүх сурагчдыг амны хаалттай байхыг зөвлөж байна.
Дээрх хариу арга хэмжээг Англи дахь боловсролын байгууллагууд болох дунд сургууль, коллеж, их сургуулиуд, хүүхэд асрах төвүүд мөн хэрэгжүүлнэ.
Илүү өндөр халдварлах эрсдэлтэй гэгдэх шинэ Омикрон вариантын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 11-р сарын 24-ний Лхагва гарагт мэдэгдсэн юм.
Даваа гарагт Их Долоогийн эрүүл мэндийн сайд нар "Омикрон"-ы талаар яаралтай хэлэлцэхээр болсон байна.
Эх сурвалж: BBC