Тэгвэл Францад мөн сүүлийн нэг хоногт цар тахлын халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдсэн байна.
Францын сүүлийн нэг хоногт цар тахлын халдварын 300 мянган шинэ тохиолдол илэрсэн байна. Мөн үүнтэй зэрэгцээд Франц болон Израильд цар тахлын халдварын бас нэгэн шинэ хувилбар дэгдэж, цар тахал болон ханиад хавсарч байгаа тохиолдол илрэх болжээ.
Эрдэмтэн судлаачид цар тахлын цоо шинэ хувилбар нь омикрон хувилбарын нэгэн адил 40 удаагийн мутацид орсон болохыг тогтоогоод байна. Шинэ төрлийн штаммыг Камерун улсаар дамжин Францад дэгдсэн гэж үзэж байна. Цар тахал, ханиадны шинж тэмдэг хавсарч байгаа шинэ төрлийг эрдэмтэд одоогоор “флурон” гэж нэрийдээд байна. Цар тахлын шинэ хувилбар болох “флурон”-ны халдвараар өвчилсөн 12 тохиолдол Францын Марсель хотноо бүртгэгджээ. Тэгвэл Израильд мөн флурон хувилбараар халдварласан нэг тохиолдол бүртгэгдсэн талаар эрх баригчид нь мэдээлж байна. Цар тахлын хоёр төрлийн вирусын нэгдлийг бие давхар эмэгтэйгээс илрүүлжээ. Судлаачид цар тахлын шинэ давхар шинж тэмдэг бүхий флурон хувилбарыг судалж эхлээд байна.