Лхагва гарагт 58,097 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс (37,379 тохиолдол) 50 хувь илүү нэмэгдсэн байна.
Энэтхэгийн засгийн газраас коронавируст халдварын тархалтыг барихын тулд дархлаажуулалтыг идэвхжүүлсээр байна.
Сүүлийн 24 цагт нас баралт 534 бүртгэгдэж нийт 482,551 болсон.
Омикрон хувилбараар үүсгэгдсэн 2,135 тохиолдол нь Энэтхэгийн 23 муж бүсэд илэрсэн, 828 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.
Иймд коронавируст халдвар өсөх хандлагатай байгаа учир зарим мужид хязгаарлалт тогтоож эхэлсэн байна.