COVID-19 коронавирусний халдвар дэлхийн улс орнуудад эрчимтэй дэгдсээр байна. Цар тахлын омикрон хувилбар богино хугацаанд дэлхийн 120 гаруй улс оронд тархаж, ДЭМБ-ын мэдээллээр өдөрт 2 сая тохиолдол бүртгэгдэж байгаа юм.
Коронавирусний омикрон хувилбар улс орнуудад маш эрчтэй тархаж, халдварын тохиолдол өсч байгаа ч нас баралт буурч байгааг ДЭМБ онцлон мэдээлжээ. Литв улсад өдөрт илэрч байгаа цар тахлын халдварын тохиолдол 3,800 давж өссөн ч эмнэлэгт хандах хүний тоо буурчээ. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар омикрон хувилбарын шинж тэмдэг коронавирусний бусад халдвартай харьцуулахад шинж тэмдэг нь сул байгаа нь нас баралт, өвчлөлийн хүндрэлийг бууруулж байна. Германд энэ улсын Холбооны 16 газар орны эрх баригчид иргэдээ коронавирусний эсрэг вакцинд зайлшгүй хамрагдахад уриалж байна. Тэгвэл Их Британид цар тахлын халдварын тохиолдол буурахгүй байгаагаас эмнэлгүүдийн ачаалал өсч, цэргийн албан хаагчдыг эмнэлэгт туслуулахаар илгээжээ.