Канадын Кэбэк муж вакцин хийлгээгүй оршин суугчдад торгууль ногдуулахаар боллоо

Ковид-19 /дэлхий/

Канадын Кэбэк муж коронавирусний эсрэг вакцинаас татгалзсан оршин суугчдад торгууль ногдуулахаар төлөвлөж байгаагаа зарлалаа.

Энэ арга хэмжээ нь ачааллаасаа хэтэрсэн олон нийтийн эрүүл мэндийн системд багагүй хувь нэмэр болно гэж албаныхан үзэж байна.

"Яг одоо ийм хүмүүс манай эрүүл мэндийн системд нилээн ачаа үүрүүлж байна"

гэж мужийн сайд Франсуа Лэголт хэлжээ.

Дээрх шийдвэр нь Кэбэк мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй байсан гэсэн судалгаан дээр үндэслэсэн гэнэ. 

Кэбэкчүүдийн бараг 90 гаруй хувь нь дор хаяж ковид-19 вакцины нэг тун хийлгэсэн. 

Кэбэк муж бол Канадчуудын бараг дөрөвний нэг хувь нь амьдардаг томоохон муж юм. Вакцины паспорт нэвтрүүлж эхэлсэн анхны мужуудын нэг юм байна. Ресторан, фитнесс, спортын үйл явдалд оролцохын тулд вакцинд хамрагдсан байхыг шаардаж байгаа юм.

 

Эх сурвалж: CNN