Microsoft компани видео тоглоомын Activision blizzard компанийг худалдан авчээ

Технологи-360

Америкийн Майкрософт корпораци видео тоглоом хөгжүүлэгч Activision Blizzard компанийг худалдан авчээ.

Энэхүү хэлцлийн дүнг 68,7 тэрбум доллар гэж мэдээлж байна. Майкрософт корпораци видео тоглоомын зах зээлд тэргүүлэгч байр суурь эзлэхийн төлөө олон жилийн туршид Sony компанитай өрсөлдөж байгаа учраас энэ салбарт нөлөө бүхий байр суурь эзэлдэг компанийг худалдан авчээ.

Майкрософт корпорацийн энэ талаарх албаны мэдэгдэлд дурьдсанаар “мета-мэдээллийн салбарын платформыг хөгжүүлэхэд дээрх гэрээ хэлцэл ихээхэн үүрэгтэй болохыг” тэмдэглэжээ. Майкрософт Activision Blizzard-ыг худалдан авснаар шинэ бүтээгдэхүүнээ аюулгүй, хүртээмжтэй байлгах болно гэсэн амлалт өгч байна. Майкрософт Activision Blizzard-ыг нэгмөр өөрийн эзэмшилд шилжүүлэх үйл явц ирэх жилд дуусгавар болж, улмаар Америкийн техник технологийн корпораци Тенсент болон Сони компаниудын араас видео тоглоомын зах зээлд 3 дахь хүчирхэг компани болох юм. Activision Blizzard видео тоглоом хөгжүүлэгч компани World of Warcraft, Call of Duty, Diablo, Guitar Hero зэрэг видео тоглоомуудыг боловсруулжээ.