Тесла компанийн ашиг орлого өнгөрсөн санхүүгийн улиралд түүхэн дээд үзүүлэлтэд өссөн байна

Технологи-360

Дэлхий дахинаа автомашин, цахилгаан техник үйлдвэрлэхэд ашиглагддаг хагас дамжуулагчийн хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн ашиг орлого эсрэгээр өнгөрсөн санхүүгийн улиралд түүхэн дээд үзүүлэлтдээ хүрч өссөн байна.  

Тесла компани 2021 оны 4-р улирлын санхүүгийн тайлангаа гарган танилцуулжээ. Тайланд дурьдсанаар өнгөрсөн оны 4-р улиралд Тесла компани нийтдээ 308,650 автомашин хэрэглэгчдэд борлуулсан нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 70 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ингэснээр Теслагийн орлого 17,7 тэрбум долларт хүрч, жилийн өмнөх үзүүлэлтээс орлого нь бараг 60%-иар өссөн байна. Түүнчлэн компанийн цэвэр ашиг үүнийг дагаад бараг 8 дахин нэмэгдэж, 2,3 тэрбум долларт хүрсэн байна. Тесла компани цар тахлаас үүдэлтэй чип, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хомсдолыг өөр бүтээгдэхүүн ашиглан борлуулалтаа нэмэгдүүлж чадсан байна.