Британийн нийслэл Лондон хот 650 шинэ бүрэн цахилгаан автобус ашиглахаар болжээ.
Эдгээр автобус нь таазандаа том люктэйгээс гадна утас тогтоогч, USB оролт, суудалдаа өндөр налууртай. Ойролцоогоор 1.9 тэрбум фунтыг энэ төсөлд зарцуулсан юм байна. Манай улсад ч мөн ирэх хавраас хоёр давхар бүрэн цахилгаан автобус ашиглаж эхлэх бөгөөд люк, USB оролт зэргийг багтаасан байна.
Одоогоор үйлдвэрлэлийн шатандаа явж байгаа юм. Энэ талаар Зорчигч Гурав компанийн албаны эх сурвалжаас мэдээлжээ.