Эрдэмтэд ионы давхаргыг судлан цунами илрүүлэх аргыг туршиж байна

Технологи-360

Тэгвэл Америкийн эрдэмтэд сансраас байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэх, тэр дундаа ионы давхаргыг судлан цунами-далайн хүчтэй давалгаа дэгдэхээс сэргийлэх аргыг туршиж байна. 

Өнгөрсөн 1-р сарын 15-нд Тонга улсад далай усна байрлах галт уул сэрж оргилон, хүчтэй цунами дэгдээсэн гамшигт үзэгдлийг судлан, ирээдүйд энэ төрлийн аюул гамшгаас сэргийлэх, урьдчилан мэдэх боломж бололцоо байгаа эсэхийг судалж байна. 

Тонгад болсон гамшигт үзэгдэл, галт уулын дэлбэрэлт эрдэмтдэд судлах баялаг материал бий болгожээ. Галт уулын дэлбэрэлтийн хүч ойролцоогоор 18 мега/тонн тротилын эквиваленттай тэнцүү байсан нь дэлхийн ионы давхаргад нөлөөлжээ. Ионы давхарга нь дэлхийн агаар мандлас дээш мянган км-т байдаг давхарга юм. Тэгвэл орчин үеийн цунамигаас урьдчилан сэргийлэх системүүдийн дийлэнх нь далайн шуурга, эрэг орчмын хяналтын төхөөрөмжийн тусламжтай хийгддэгийг сансраас, ионы давхаргын судалгаагаар урьдчилан мэдэх аргыг эрдэмтэд судлаж байна.