НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын төсөлд ОХУ хориг тавьжээ

Технологи-360

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ, Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж, тусгаар улс орны газар нутаг руу халдан довтолсон явдлыг эсэргүүцэн, галаа нэн даруй зогсоохыг шаардсан тогтоолын төсөл боловсруулжээ. Гэсэн ч Аюулгүйн зөвлөлийн баримтад ОХУ хориг тавьсан байна. Оросын Украины эсрэг түрэмгийллээ таслан зогсоохыг шаардсан тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлийн 11 гишүүн дэмжиж, 3 улс орон батламжлахаас түтгэлзэн, Орос хориг тавих эрхээ ашигласан байна. 

ОХУ-ын Украины эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааг нэн даруй таслан зогсоохыг шаардсан Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг АНУ болон Албани улсууд өргөн барьжээ.

Баримтад

“НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-ыг Украины эсрэг явуулж байгаа түрэмгийллээ нэн даруй таслан зогсоох тухай НҮБ-ын тэргүүний байр суурийг дэмжиж байгааг” илэрхийлсэн байна. Түүнчлэн Орос-Украины хямрал дипломат хүчин чармайлт, олон улсын яриа хэлэлцээрээс давж, дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн, түрэмгийлэлд шилжсэнд харамсч байгааг"

мөн тусгажээ.