ОХУ нь Meta компанийг салан тусгаарлах үзэлд буруутгалаа

Технологи-360

ОХУ, олон нийтийн цахим үйлчилгээ үзүүлэгч Мета буюу хуучнаар Facebook компанийг экстремист, салан тусгаарлах үзэл баримтлал бүхий компани гэж тооцох шийдвэр гаргажээ. Оросын Прокурорын ерөнхий газраас энэхүү чиглэлийг өгч, Оросын мөрдөх шалгах газар Мета-гийн ажилтнуудыг алан хядлага, терроризмыг дэмжсэн хэргээр эрүүгийн хариуцлагад татахаар болжээ. 

Мета компани олон нийтийн цахим сүлжээн дэх Facebook болон Instagram хуудсыг хэрэглэгчдэд Оросын цэргийнхэний эсрэг үзэл баримтлалаа илэрхийлэх эрх олгож, “Оросын эзлэн түрэмгийлэгчид үхээсэй” гэсэн уриалга дэвшүүлсэн юм. Түүнчлэн Украины дайн тулааны төлөө Оросын энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэлд уриалсан тохиолдол ч гарсан байна. Үүний дараагаар Оросын Прокурорын Ерөнхий газрын шийдвэрээр Оросын нутаг дэвсгэрт Instagram-ын үйл ажиллагаанд хориг тавих шийдвэр гаргажээ. Түүнчлэн энэ сарын 4-нд Оросын нутаг дэвсгэрт Facebook ашиглахыг мөн хориглосон шийдвэр гаргасан юм.