Шанхайн чип үйлдвэрлэгчид хөл хориотой ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна

Технологи-360

Ковид-19 цар тахлын Омикрон хувилбарын дэгдэлтийн улмаас Шанхай хотод хэд хэдэн удаа хөл хорио тогтоогоод байгаа. Гэхдээ хотын чип үйлдвэрлэлийн фирмүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна.

Шанхай хотод коронавируст халдвар тогтмол өсч 3-р сарын 28-наас хойш хөл хорио тогтоогоод байгаа.  Харин хагас дамжуулагчийн хангамжийн сүлжээг тасалдуулахгүйн тулд хотын захиргаа "хаалттай лүүп" систем дор чип үйлдвэрлэгчдэд үйл ажиллагагаагаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн байна. 

Хятадын томоохон хоёр дахь чипний үйлдвэрлэгч Хуа Хонг гэхэд ажилчиддаа зориулан үйлдвэртээ ажиллангаа амарч байрлах боломжоор хангажээ. 

Сүүлийн хоёр 7 хоногийн турш үйлдвэр дээрээ байгаа Ванг Лижинг  "Үйл ажиллагааны олон хэсгүүдийг автоматжуулсан учир бид хамгийн гол нь процессыг нь хянах үүрэгтэй байдаг"

гэж ярьсан байна.

Хөл хорио тогтоосон 3-р сарын 27-ноос эхлэн Хуа Хонг чип үйлдвэрлэгч Шанхайн таван үйлдвэрийн 6 мянган гаруй ажилчиндаа зориулан амьдрах байр ийнхүү тохижуулсан.

Өнгөрөгч 2-р сард АНУ-д төвтэй Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн нийгэмлэгийн мэдээлснээр дэлхийн дахинд чипний борлуулалт 2021 онд 555.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Тэгвэл энэ жил 8.8 хувиар өсөх төлөвтэй байгаа учир чип үйлдвэрлэгчид эрэлтийг хангахын тулд бүрэн чадлаараа ийнхүү ажиллаж байна.