Гоо сайхны хагалгааны талаарх Khloe Kardashian-ний ганц харамсдаг зүйл

Технологи-360

Кардашианы гэр бүлийнхний хийсэн үйлдэл, өмссөн хувцас, хэлсэн үг бүр нь шоу ертөнцөд эрэлттэй мэдээний нэг хэсэг болдог болоод удаж байгаа. Тэгвэл реалити шоуны од Khloe Kardashian өөрийн гоо сайхны хагалгааны тухай үзэгчидтэй нээлттэй хуваалцсан байна.

4-р сарын 6-нд ABC news-д зочноор оролцохдоо тэрээр 2019 оны 3-р сард хамрандаа хагалгаа хийлгэсэн тухайгаа ярьжээ. Khloe энэ мэс ажилбарыг “эртхэн хийлгэхгүй яавдаа” л гэж харамсдаг гэнэ.  

“Би бүхэл амьдралынхаа туршид хамраа өөрчлөхийг хүсдэг байсан ч хамар нь яг нүүрний гол хэсэгт байрладаг учраас айгаад хойшлуулаад л байсан. Эцэст нь зориглоод хагалгаандаа орсны дараа би өөртөө маш итгэлтэй болсон”

гэж хэлсэн байна.

Хүмүүс Khloe Kardashian-ы царайг хэт хиймэл гэж ярьдаг бол тэрээр өөрийгөө зөвхөн хамраа л засуулсан гэж тайлбар хийлээ.