Богино мессежийн хамгийн түгээмэл платформ Твиттерийн зүгээс засварлах үйлдэл хийх товчийг нэмэхээр болсноо Инээдмийн баярын өдөр зарлаж байсныг хэрэглэгчид нь наргиа гэж хүлээж авч байсан ч энэ нь үнэн болж бодитоор хэрэгжих нь ээ.
Твиттерийн хэрэглэгчид удаан хугацааны туршид энэ эдит хийх товчийг хүсч байсан нь ийхүү одоо биеллээ олж байна. Твиттерийн зүгээс хэрэглэгчид твитээ постолж оруулсны дараа засварлах боломж олгохоор ажиллаж байгаагаа зарласан байна. Гэхдээ жиргээн дэх ямар нэгэн хариултууд, дахин ри-твит хийсэн, аль хэдийнэ авсан лайк зэрэгт нөлөөлөхгүйгээр шивэлтийн алдаа зэргийг засах боломжтой болгох юм байна.
Энэ тохиргоог эхний ээлжинд ирэх саруудад Твиттерийн цэнхэр тэмдэглэгээтэй subscriber нарын твийтэд туршиж үзэхээр төлөвлөж байгаагаа Мягмар гарагт компанийн зүгээс мэдэгджээ.
Твиттер компанийн хэрэглэгчдийн бүтээгдэхүүн хэлтсийн дэд ерөнхийлөгч Жэй Сулливан хэлэхдээ, эдит нь олон жилийн туршид хамгийн их хүсэлттэй Твиттерийн тохиргоо байсан. Иймд компани өнгөрсөн жилээс хойш аюулгүй байдлаар энэ тохиргоог хэрхэн бий болгох тал дээр шийдэл эрэлхийлсээр ирсэн гэж дурдсан байна.
Ямар твийт засварласан талаарх цагийн хязгаарлалт, хяналт, харагдац зэргийг харуулахгүйгээр Edit нь хүмүүсийн харилцан ярианы бичилтүүдэд буруу хандлагаар нөлөөлөхгүйгээр энэ ажлыг гүйцэтгэх нь бидний хамгийн топ анхаарах асуудал юм.
Твиттерийн хуучин СИО Жэк Дорсей өнгөрсөн хугацаанд энэ тохиргоог нэмэх дээр татгалзсан байр суурьтай байж ирсэн. 2018 онд тэрээр, эдит товч нь тухайн жиргээнд хандсан олон нийтийн бичилтүүдийг өргөн хүрээтэй явсныг үл хайхран эсрэгээр утгын өөрчлөлт оруулах асуудал бий болгодог, иймд энэ тохиргоог бараг хэзээ ч нэмэхгүй гэж хэлсэн удаатай.
Харин эдит товчны талаарх Твиттерийн энэхүү үзэл бодол нь Параг Агравал СИО болсны дараа өөрчлөгдөж дахин бий болгох тал дээр анхаарч эхэлсэн байна.
4-р сарын 1-нд Твиттерийн албан ёсны аккаунтад “эдит товч ажилладаг боллоо” гэж жиргэснийг тухайн үед хэрэглэгчид наргиа болгон хүлээж авсан ч Твиттерийн бүтээгдэхүүний ахлагч Майкл Сэйман сүүлээр албан ёсны мэдэгдэлдээ энэ тохиргоог эргэж оруулах болсноо мэдэгджээ.
Хэдэн өдрийн дараа Теслагийн СИО Элон Маск тус компанийн 9.2 хувийн хувьцааг худалдаж аваад, анхны жиргээндээ, Твиттер эдит товчийг нэмэх хэрэгтэй юү гэсэн санал асуулга явуулахад үүнд 73.4 хувь нь хэрэгтэй гэжээ.