АНУ-ын Ерөнхийлөгч Байдены бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг илүү залуучуудад хүргэх зорилгоор арын ажлын албаны групп нь сошиалд ТикТок аккаунтыг нээхээр болжээ.
Лхагва гарагт Ерөнхийлөгч Жо Байдены арын ажлын албаны, ашгийн бус групп "Building Back together" өөрсдийн ТикТок аккаунт гаргахаар төлөвлөснөө мэдээллээ. Энэ нь 2022 оны дунд хугацааны сонгуулийн өмнө ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг залууст илүү хүргэх зорилготой хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг гэнэ.
Группын @buildingbacktogether аккаунт нь ТикТокийн трэнд онцлог болох ногоон дэлгэцийн функцыг ашиглан видео контент бүтээж, Ерөнхийлөгч Жое Байдены хөтөлбөрүүдийн талаар залуучуудад өргөн хүрээтэй мэдээлэл өгөхөөр энэхүү платформыг сонгосон байна. Уг ТикТок аккаунтыг хариуцаж буй админ нь ерөнхийлөгчийг дүрс бичлэгтээ оруулсан мэдээний клип, аудио хэлбэрийн постууд гаргах юм байна.
"Хамгийн их залуучуудын сонирхлыг татдаг ТикТок аккаунтыг гаргаснаар бид үзэгчдийн тоогоо илүү нэмэгдүүлэх боломжтой болно. Мэдээж ТикТок хэрэглэгчид ерөнхийлөгчийн ажлын талаарх илүү их мэдээллийг авахын хүсвэл энэ платформ хамгийн зөв сонголт болно"
гэж группын хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.
ТикТок хэдий Хятадын компанийнх ч Байдены Цагаан ордныхон залуучуудын хамгийн түгээмэл платформыг ийнхүү ашиглахаас татгалзсангүй.
Инстаграммд Building Back Together нь тогтмол Байдены засаг захиргааны зорилгуудыг сурталчлах шинэ клип, инфографик постолдог юм.