Европын үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд Майкрософт-ийн эсрэг гомдол мэдүүлжээ

Технологи-360

Европын гурван компани АНУ-ын технологийн акул Microsoft-ийг үүлэн үйлчилгээндээ шударга бус өрсөлдөөн бий болголоо хэмээн Европын Комисст гомдол гаргасан талаар эх сурвалжууд AFP агентлагт мэдээлсэн байна.

Майкрософт нь тооцооллын үүлэн үйлчилгээний зах зээлд "шударга өрсөлдөөнийг сааруулж, хэрэглэгчдийн сонголтыг хязгаарлаж байна" гэж Францын OVHcloud компани AFP-д хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.

Microsoft-ын Office 365 үйлчилгээний лицензийн гэрээний зарим заалтын дагуу АНУ-ын группын эзэмшлийн Azure үүлэн дэд бүтцэд програм хангамж нь ажиллахгүй байхад тариф нь хэт өндөр байна гэж компаниуд гомдолложээ.

Мөн Azure-ээс өөр орчинд Microsoft-ын бусад бүтээгдэхүүн огт таарахгүй байна гэж дурдсан байна.

Майкрософт AFP-д гаргасан энэхүү мэдэгдлийн хариуд, "Европын үүлэн үйлчилгээ үзүүлэгчид Microsoft-ын програм хангамж, үйлчилгээн дээр амжилттай бизнес загваруудыг бий болгосон, уг программ хангамжийг хэрхэн ашиглах талаар олон сонголттой бий."

"Бид бүх түншүүдээ аль болох сайн дэмжиж, Майкрософт программ хангамжийг бусад үүлэн үйлчилгээ үзүүлэгчдийн ямар ч орчинд ашиглах боломжтой болгох дээр байнга хичээдэг" гэжээ.

2021 оны эхээр мөн Майкрософтын эсрэг Германы Nextcloud тэргүүтэй компаниуд Европын Комисст гомдол гаргасан байна.

Өрсөлдөгч компаниудын хөгжилд Майкрософт-ын үүлэн үйлчилгээнүүд нь хүндрэл учруулж байна гэж мэдэгджээ.

Өмнө нь хэд хэдэн удаа Брюсселиэс Майкрософт компаний Internet Explorer хөтөч, Windows үйлдлийн систем болон програм хангамжийн лицензийн дүрэм дээр шударга бус өрсөлдөөнийг бий болгосон үндэслэлээр торгууль ногдуулж байсан юм.