Твиттерийг үүсгэн байгуулагч Дорси удирдах зөвлөлд хандан жиргэжээ

Технологи-360

Twitter Inc-ийг үүсгэн байгуулагч Жэк Дорси нь Илон Маскийн 43 тэрбум долларын худалдан авах саналтай холбогдуулан Даваа гарагийн орой Твиттерийн Удирдах зөвлөлд хандан жиргэжээ.

Твиттерийн ТУЗ-ийн гишүүн Дорси өнгөрсөн долоо хоногт Удирдах зөвлөлийг "компанийн үйл ажиллагааг байнга доголдуулагч байсаар ирсэн" гэсэн байна. Түүнээс Twitter-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа яагаад "энэ тал дээр юу ч хийгээгүй вэ" гэж асуухад хариуд нь Дорси чөлөөтэй ярих боломж хязгаарлагдмал байсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Дорси твиттер хуудсандаа "Хэлэх зүйл их байна ... гэхдээ хэлж чадахгүй нь" гэсэн байна. Дорсигийн жиргээнүүд нь Маск 9.2%-ийн хувьцааны эзэмшигч болж, дараа нь худалдан авах санал тавьснаас хойш хоёр долоо хоногийн дараа гарч ирсэн. 

"Би энд байгаа бүх хийсвэр зүйлийг эвдэж, та бүхэнд хариулахыг үнэхээр хүсч байна, гэхдээ харамсалтай байна" гэж Дорси өөрийн твиттер хуудсандаа өөрийн бодлоо хуваалцжээ.

Дорси-гийн хувьд одоо Square -н  гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, Твиттерийн удирдах зөвлөлд суудалтай. Түүний бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард болох компанийн ээлжит хурлаар дуусгавар болох юм.

Харин Tesla Inc (TSLA.O) Гүйцэтгэх захирал Маск Twitter-ийн стратеги болон удирдах зөвлөлийг мөн шүүмжилсээр байгаа. Тэрээр Даваа гарагт твиттер хуудсандаа хэрвээ түүний санал амжилттай болвол Твиттерийн Удирдах зөвлөлийн гишүүдийн цалинг тэг болгоно, үр дүнд нь жил бүр гурван сая ам.доллар хэмнэнэ хэмээн жиргэжээ.