Logitech-ийн Ergo цувралын хамгийн сүүлийн загварын хулгана болох 70 долларын үнэтэй Lift нь жижиг гартай хүмүүст илүү зориулагджээ.
Logitech нь ашиглахад эвтэйхэн олон төрлийн маус үйлдвэрлэдэгээрээ алдартай. Тэдний Ergo цувралын бүтээгдэхүүнүүд нь тухайлбал шинэ Lift босоо эргономик хулгана нь нэмэлт олон давуу талтай байна. Logitech-ийн хэлснээр Lift маусны 57 градусын босоо загвар нь бугуйн хэсэгт даралт өгөхгүй, өдрийн турш шуунд ачаалал болохгүй" гэнэ. Logitech Lift-ийг энэ сард 70 долларын үнээр баруун гарынх нь цайвар цагаан, сарнайн ягаан, бал чулуу гэсэн гурван өнгөний сонголттой, мөн графит өнгөтэй зүүн гарын хувилбараар худалдаалах юм байна.
Сүүлийн Lift загвар нь 2018 онд 100 доллараар худалдаанд гарч байсан анхны босоо MX Vertical хулганаас ялгарах онцлог нь илүү авсаархан, жижиг, дунд зэргийн гартай хүмүүст зориулагдсан. Мөн цэнэглэдэг батерей ашиглахын оронд ганц АА батерейгаар хоёр жил хүртэлх хугацаад ашиглах боломжтой юм байна.