Японы автомашин үйлдвэрлэгч Хонда нь Хятадад хөгжүүлсэн цахилгаан автомашины нээлтээ хийлээ. Мягмар гарагаас эхлэн шинэ цахилгаан автомашин гарч эхэлсэн байна.
Спорт загварын цахилгаан автомашиныг Хятадын хэрэглэгчдийн эрэлтэд зориулан хөгжүүлсэн байна. Сард 3 мянган автомашин борлуулахыг зорьжээ. Нэг цэнэглэлтээр 500 км явах чадалтай. Хондагийн хэлж байгаагаар, бусад цахилгаан автомашинууд нь гэнэт хурдаа авдаг бол энэ загвар нь аажим хурдаа нэмдэг, мөн цонх, агааржуулагчийг жолооч дуут дохиогоор хянах боломжтой гэнэ.
Хонда ойрын жилүүдэд Хятадаас Европ руу цахилгаан машин экспортлохоор зорьсон. Энэ төлөвлөгөөгөө урагшлуулахын тулд Хятадын зах зээлд байр сууриа тогтоохоор Хубэй, Гуандун мужуудад цахилгаан автомашины үйлдвэр барихаар төлөвлөж байна. Мөн тэдний өрсөлдөгчид болох Тоёота, Ниссан Моторс энэ жил Хятадад цахилгаан машин нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.
Inoue Katsushi, Хонда Мотор компанийн төлөөлөгч
“Хятадын зах зээлд өндөр хүчин чадалтай цахилгаан автомашинууд эрэлт ихтэй байгаа. Иймд Хонда Моторс өрсөлдөгчөө давах хэмжээний машин үйлдвэрлэх нь хамгийн чухал юм"
Өнгөрсөн онд Хятадад 3 сая орчим цахилгаан автомашин борлогдсон ч энэ эрэлттэй зэх зээлд Японы үйлдвэрлэгчдийн эзлэх хувь нь харьцангуй бага гэсэн судалгаа гарчээ.