Мягмар гарагт Оросын интернетийн акул Yandex нь компаниа Орос болон олон улсын хэлтэс болгон хуваах гэж байгаа юу гэсэн хэвлэлийн асуултад "ямар ч хуваах бодолгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Медуза хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Yandex-ийн ажилтнууд бусад улс оронд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, компанийн зүгээс хилийн чанадад шинэ бүтэц зохион байгуулах ажлыг төлөвлөж байна гэж мэдээлсэн байна. Харин үүний хариуд “Yandex” ийм төлөвлөгөө огт байхгүй талаар албан ёсоор мэдэгджээ.
Yandex нь Оросод хамгийн түгээмэл хэрэглэгддэг хайлтын систем, дэлхийн 5-т ордог. Насдакийн хөрөнгийн бирж дээр 14 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж бүртгэгдсэн. Yandex байгууллагуудад зориулан мянга хүртэлх мэйлбокс үүсгэж, компанийн ажилтнууд 10 гигабайт хүртэл багтаамжтай мэйл сервер ашиглах боломж олгодогоороо хамгийн түгээмэл хэрэглэгддэг байна.