Элон Маскийн худалдан авалтын дараа Твиттерийн гүйцэтгэх захирал ажилтнуудынхаа уур буримдалтай нүүр тулгараад байна.
Баасан гарагт Твиттер компанийн хэмжээнд болсон дотоод уулзалтын үеэр Элон Маскийн худалдан авах гэж буй үйл явцад менежерүүд яг ямар зохицуулалт төлөвлөж байсан талаар ажилтнууд нь хариулт өгөхийг шаарджээ. Энэ үеэр компанийн Гүйцэтгэх захирал Параг Агравал ажилтнуудынхаа уур хилэнг нэлээд дарахыг хичээсэн байна.
Маск урьд нь Twitter-ийн контентыг зохицуулах арга барил, үг хэлэх болон аюулгүй байдлын бодлого хариуцдаг дээд албан тушаалтныг удаа дараа шүүмжилж ирсэн. Хэрэв амжилттай өөрийн болговол удирдах зөвлөлийн цалинг тэг болгоно, харин ажлын байрыг цомхотгох шийдвэр гаргахгүй гэж мэдэгдэж байжээ. Элон Маск тус платформыг худалдаж авах 44 тэрбум долларын гэрээ байгуулсны дараа ажилтнуудын дотоод уулзалт болсон байна.
Энэ үеэр Твиттерийн нэг ажилтан чангаар
"Хувьцаа эзэмшигчийн үнэ цэн, итгэмжлэлийн үүргийн тухай сонсохоос залхаж байна. Хэлэлцээр дууссаны дараа олон ажилтан ажлын байргүй болох магадлал маш өндөр байна. Энэ талаар та өөрийн бодлоо шулуухан хэлнэ үү"
хэмээн гйцэтгэх захирал Агравалаас асуужээ.
Агравал
"Твиттер нь ажилтнууддаа үргэлж санаа тавьж ирсэн, цаашид ч анхаарна. Ирээдүйн Твиттер байгууллага нь дэлхийн болон хэрэглэгчиддээ үзүүлэх нөлөөллийн талаар үргэлжлүүлэн анхаарна гэдэгт би итгэлтэй байна"
гэж хэлжээ.
Ажилтнууд нь Маскийн тавьтаргүй үйлдэл нь Твиттерийн бизнесийг тогтворгүй болгож, санхүүгийн хувьд хохирол учруулахаас эмээж байна хэмээн мөн удирдлагууддаа сануулж байсан.