Элон Маск “Twitter”-ийг авахын өмнө Теслагийн 8.5 тэрбум ам.долларын хувьцааг заржээ

Технологи-360

Элон Маск "Twitter" компанийг худалдан авахын өмнө Теслагийн 8.5 тэрбум ам.долларын хувьцааг заржээ.

Элон Маск Twitter компанийг худалдан авах ажиллагааны санхүүжилтдээ нэмэрлэхээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн 8.5 тэрбум долларын хувьцааг арилжсан хэмээн АНУ-ын үнэт цаасны мэдүүлэгт дурдсан байна. Энэ мэдээллийн дараа Баасан гарагийн өглөөний арилжаагаар Теслагийн хувьцаа 5 орчим хувиар өсчээ.

Тэрээр өнгөрөгч Пүрэв гарагт твиттер хуудсандаа

"Өнөөдрөөс хойш дахин Теслагийн хувьцааны арилжаа хийхгүй"

гэж мэдэгджээ.

Түүний борлуулсан хувьцаа нь нийтдээ 9.6 сая орчим ширхэг буюу  Тесла компанийн эзэмшлийн 5.6 хувьтай тэнцэж байна. 

Элон Маск Твиттерийг 44 тэрбум ам.долларын бэлэн гүйлгээ хийж худалдан авах гэрээ байгуулахдаа 21 тэрбум ам.долларыг өөрийн хөрөнгөөс гаргана гэж байсан. Харин үлдэгдэл 12.5 тэрбум долларын санхүүжилтийг хэрхэн босгох нь тодорхойгүй байна.