Бразилийн “Vale” компани өнгөрөгч Баасан гарагт АНУ-д төвтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теслатай Канад дахь үйлдвэрээсээ никель нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулснаа мэдэгдлээ.
Металл, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бразилийн үндэстэн дамнасан томоохон корпораци Vale нь Теслатай байгуулсан гэрээний санхүүгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй мөн хэр удаан үргэлжлэхийг тодорхой хэлээгүй байна.
Үнэт цаасны мэдүүлэгт дурдсанаар, гэрээнд Теслаг бага нүүрстөрөгчийн 1-р ангиллын никель нийлүүлснээр цахилгаан автомашины үйлдвэрлэлд илүү боломж бий болгох стратеги гэж харж байна гэжээ. Иймд Vale нь 1-р ангиллын никель борлуулалтынхаа 30-40 хувийг хурдацтай хөгжиж буй цахилгаан автомашины салбар руу чиглүүлэхээр зорьж байгаа юм.
Компанийн эхний улирлын гүйцэтгэлийн тайланд, нийт 20,000 тонн дээд зэрэглэлийн никель борлуулсны 1,300 тонныг цахилгаан автомашины салбарт борлуулжээ. Канадын Ньюфаундленд ба Лабрадор муж улсын амбан захирагч Эндрю Фюри Твиттер хуудсандаа "Vale компани нь цахилгаан автомашины батерей үйлдвэрлэхэд шаардлагатай никель нийлүүлэх энэхүү чухал гэрээг Теслатай байгуулсанд баяр хүргэе" хэмээжээ.