Оросын Сбербанк дотоодын үүлэн шийдлийг бий болгохоор хичээж байна 

Технологи-360

Оросод гадны үүлэн технологийн түнштэй холбоотой асуудлаас болж "ухаалаг гэр" төхөөрөмж доголдож  эхэлсэн. Тэгвэл энэхүү хараат байдлаа эцэслэхээр Сбербанк дотоодын үүлэн дэд бүтцийг бүрэн хөгжүүлэх зорьж байна.

Сони: ОХУ-ын Украин дахь цэргийн ажиллагааны улмаас барууны хориг арга хэмжээнд өртсөн төрийн өмчит зээлдүүлэгч Сбербанк өөрийн технологи, үүлэн үйлчилгээ хөгжүүлэх зорилт тавьжээ. SberDevices-ийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Бид бие даасан шийдлийг боловсруулсан байгаа, одоо гадаадын үйлчилгээнээс бүрэн ангид өөрсдийн үүлэн дээр суурилсан дэд бүтцийг бий болгохын тулд идэвхтэй ажиллаж байна. Оросын бүс нутаг дагуу байрлуулсан  бүх SberCloud серверүүдээ мөн Сбербанк шинэчилнэ гэжээ.

Оросын хувьд дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд нэвтрэх боломж хязгаарлагдмал болсон. Иймд тус улс цаашдаа техник болон програм хангамжийн доголдлоос дэд бүтцээ хамгаалахын тулд дотоодын технологийн салбараа эрчимтэй хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж эхэлсэн байна.