Норвеги улс далайн сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлж байна

Технологи-360

Скандинавын Норвеги улс одоо байгаа нүүрстөрөгчид суурилсан эрчим хүчний салбарын ноу-хаугаа ашиглаж далайн сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

Норвегийн засгийн газар 2040 он гэхэд далайн салхины эрчим хүчийг 30 гигаваттын хүчин чадалтай болгож өргөжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж, дахин сэргээгдэх цахилгаан эрчим хүчний экспортлогч улс болгохыг зорьжээ. Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийг бараг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайд Йонас Гар Сторе онцолсон байна. Гэхдээ засгийн газраас хэрэгжүүлэх энэ төлөвлөгөө нь айл өрх, аж үйлдвэрийн хүлээлттэй эрэлтийг хангахад бус харин бусад улс руу экспортлоход чиглэгдсэн гэнэ. Иймд газрын тос, байгалийн хийн болон инженерийн компаниуд далайн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх хүсэлтээ аль хэдийнэ гаргаж эхлээд байна. Дотоодын эрчим хүчний салбарынхан Засгийн газрыг хэт удаан ажиллаж байна гэж өмнө нь шүүмжилж байсан бол энэ шинэ төлөвлөгөөг сайшаан хүлээн авчээ.