Москва хот “Москвич” автомашины үйлдвэрлэлээ сэргээнэ

Технологи-360

Renault /Рено/ нь Оросын Автоваз дахь хувиа худалдсаны дараа Москва хот "Москвич" автомашины үйлдвэрлэлээ сэргээхээр болсон байна

Францын автомашин үйлдвэрлэгч Рено нь Оросыг орхих шийдвэр гаргаснаар Москва хот Renault Russia компанийн хувьцааг 100 хувь авах болсон байна. Ингэхдээ Renault нь Автоваз компанийн дийлэнх хувийг Оросын шинжлэх ухааны хүрээлэнд шилжүүлнэ гэж Даваа гаригт мэдэгдэж, гэрээний заалтад зургаан жилийн хугацаанд хувьцааг эргэн худалдаж авах сонголтыг нээлттэйгээр оруулсан байна. Москва хотын дарга Сергей Собянин энэ талаар мэдэгдэл хийхдээ, Оросын Renault үйлдвэрийг хотын өмч болгохоор шийдсэн, иймд үйлдвэрлэлээ түүхэн "Москвич" брэндийн дор дахин үргэлжүүлнэ гэжээ.

Собянин өөрийн цахим хуудсандаа

"Гадны эзэн Москвагийн Renault үйлдвэрийг хаахаар шийдсэн нь түүний эрх, гэхдээ бид олон мянган чадварлаг хүмүүсийг ажилгүй болгохыг зөвшөөрөхгүй гэж

дурджээ.

Украин, Оросын асуудлаас хойш өнгөрөгч саруудад Renault компани ажилласаар байсан ч дарамт шахалт нь улам нэмэгдэж үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсооход хүрсэн байна.

Францын төрийн өмчийн 15 хувийг эзэмшдэг тус компани нь Орос дахь үйл ажиллагаагаа түр зогсоох болсонтой холбогдуулан болзошгүй зардалдаа 2.2 тэрбум еврог баталсан байна. Renault-ийн Москва дахь үйлдвэр 2005 онд анх нээгдсэн, Logan, Arkana, Kaptur, Duster, Stepway загваруудыг үйлдвэрлэж байсан юм. Одоогоор Орос, Украины байдлаас үүдэн гадны  400 гаруй компани тус улсаас гарч, тэрбум тэрбумын  хөрөнгөө үлдээн буцаж байгаа юм.