Хятадын зах зээлд гадны автомашин үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна

Технологи-360

Уян хатан бизнесийн уур амьсгалтай Хятадын зах зээлд гадны аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байна.

Гадны аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой болсон нь тус улсын бизнесийн оновчтой, таатай орчинтой холбоотой гэнэ. Энэ онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогоо боловсронгуй болгож, автомашин, санхүү зэрэг секторуудад илүү нээлттэй арга хэмжээ хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, автомашины үйлдвэрлэлийн салбарт гадны эзэмших хувьд хязгаарлалт тавьдаг байснаа бүрэн цуцалснаар гадны хөрөнгө оруулалттай хэд хэдэн аж ахуйн нэгж нэмж хөрөнгө оруулалт хийсэн байна.

BMW энэ оны хоёрдугаар сард дахин 4.19 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийж, өөрийн эзэмшлийн 50 хувийг 75 хүртэл нэмэгдүүлсэн. Тэгвэл Мерседес Бенз  3-р сард Хятад дахь судалгаа, хөгжүүлэлтээ өргөжүүлж, Шанхай хотод судалгаа, хөгжлийн төв байгуулахаа зарласан бол Ауди  нь Хятадын компанитай хамтран 2-р сард 18 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн төслийг эхлүүлсэн байна. Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Hyundai Motor 8.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар Гуандун мужид анхны устөрөгчийн түлшний эсийн бааз бүхий хоёр үйлдвэр байгуулсан, тэгвэл энэ жил дахин 9.8 тэрбум юан зарцуулсан байна.