Нигерийн бизнес эрхлэгч цахилгаан микроавтобус бүтээжээ

Технологи-360

Нигерийн бизнес эрхлэгч цэвэр эрчим хүчээр ажилладаг цахилгаан микроавтобус бүтээжээ.

Нигерийн бизнес эрхлэгч Мустафа Гажибо өөрийн цехэд бензин хөдөлгүүртэй микро автобусуудыг цахилгаан болгон хувиргаж байна. Ингэхдээ цэвэр эрчим хүчийг дэмжиж, бохирдлыг бууруулах зорилгоор автомашинаа нарны зайгаар ажилладаг болгож бүтээжээ. Тэрээр 10-н микро автобусны шаталтат хөдөлгүүрийг салгаж, нарны зайн батарейгаар тэжээсэн байна.

Ашиглалтад оруулснаас хойш сар гаруй болж байгаа эдгээр автобус нь нэг цэнэглэлтээр 100 км зам туулдаг гэнэ. Цаашдаа 200 км зам туулах чадвартай 12 хүний суудалтай автобус бүтээхээр зорьжээ. Цехийн хувьд сард 15 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай, нарны эрчим хүчний нэг цэнэглэх станцтай юм байна.  Нигери Улсад Африкийн ихэнх орнуудын нэгэн адил цахилгаан тээврийн хэрэгслийн өртөг өндөр, эрчим хүчний сүлжээ тааруу, цэнэглэх дэд бүтэц хөгжөөгүй зэрэг шалтгаанаар одоохондоо хүчээ авч чадаагүй байна.