Японд будааны үрслэг суулгах автомат машиныг танилцууллаа

Технологи-360

Японы Шига мужийн Нагахама хотын удирдлагууд  хөдөө аж ахуйн хоршоотой  хамтран тутаргын талбайд будаа шилжүүлэн суулгах автомат төхөөрөмжийг орон нутгийн тариаланчдад танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан байна. Энэ төхөөрөмж нь гар аргаар үрсэлгээ суулгадаг ажлыг хүн хүч, цаг хугацааны хувьд хялбар болгож өгсөн шийдэл юм.

30 гаруй тариаланч өдөрлөгт ирж, будаа шилжүүлэн суулгах роботын дамжуулалт бүрийн ажиллагаатай  биечлэн танилцсан байна. Өөрөө жолоодлоготой энэхүү автомат машинд байршил тогтоох систем GPS болон саад илрүүлэх мэдрэгч суурилуулсан. Талбайн хэмжээ, хэлбэрийн мэдээллийг оруулсны дараа машин будааны суулгацыг автоматаар шилжүүлэн суулгаж эхэлдэг. Хэрэв саад мэдэрвэл зогсдог гэнэ. Талбай нь төгс дөрвөлжин биш байсан ч автомат машин нь үрсэлгээг нийт талбайн дагуу жигд тохируулан суулгах боломжтой. Машин зохион бүтээгчийн хэлж байгаагаар, хүнээс илүү нарийвчлалтайгаар үрсэлгээ суулгадаг байна.  Нутгийн тариаланч ярихдаа, машин маш нарийвчлалтай, мөн ажиллах хүчийг дор хаяж хоёроор бууруулах юм байна гэжээ.  Будаа тарих ажилд ихэвчлэн хоёроос гурван ажилчин шаарддаг. 

Хотын захиргааны ажилтан:

“Ухаалаг хөдөө аж ахуйн технологийн ачаар газар тариалангийн үр ашгийг илүү нэмэгдүүлэх боломжтой болсныг ялангуяа залуучууд мэдэээсэй гэж хүсч байна. Ингэснээр илүү олон хүн хөдөө аж ахуй руу татагдан орно гэж бодож байна”