Хятад Улс 5G сүлжээг өргөн цар хүрээтэй байгуулсан дэлхийн анхдагч орон боллоо

Технологи-360

Хятад Улс орон даяар бараг 1.6 сая 5G суурин станц барьсан нь дэлхийд 5G сүлжээг өргөн цар хүрээтэй байгуулсан анхдагч орон болж байна. Өөрөөр хэлбэл бие даасан сүлжээний дэд бүтцийг байгуулж чадсан гэсэн үг юм.

2022 оны Харилцаа холбоо, мэдээллийн нийгмийн Дэлхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уулзалт дээр Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн дэд сайд Жан Юнмин хэлэхдээ, Хятад Улс дэлхийн хамгийн том хөдөлгөөнт өргөн зурвасын болон шилэн кабелийн сүлжээг байгуулж, сүлжээний чанар дэлхийн өндөр түвшинд хүрлээ гэж онцолсон байна.

Тэрээр цааш ярихдаа, секундэд 100 мегабитээс 1,000 мегабит болж, шилэн кабелийн хэрэглэгчдийн эзлэх хувь 2012 онд 10 хувиас бага байсан бол 2021 онд 94.3 хувь болж өссөн. Хятадын засгийн газраас 130,000 тосгонд шилэн кабелийн сүлжээ, 60,000 тосгонд 4G суурин станц байгуулахад дэмжлэг үзүүлсний ачаар орон нутагт өргөн зурвасын хамрах хүрээ одоо 70 хувь хүрсэн, цаашид 100 хувь болгох зорилготой гэжээ.

Хятадын аж үйлдвэрийн интернетийн гол технологи 5G сүлжээ нь үндэсний хэмжээнд  эдийн засгийн 45 салбарт судалгаа, хөгжүүлэлт, дизайн, үйлдвэрлэл, маркетинг, үйлчилгээг хамран өргөн хэрэглэгддэг болсон байна.