Парисын авто шоу энэ 7 хоногт эхэллээ

Технологи-360

10-р сарын 17-ны Даваа гарагт Парисын автомашины үзэсгэлэн цомхон нээлтээ хийлээ.

Энэ жил Porsches, Audi, Volkswagen зэрэг олон машин үйлдвэрлэгч зардлаа хэмнэхээр шийдэж оролцоогүй байна. Энэ талаар автомашины мэргэжилтэн Кристоф Бурру ярихдаа "Олон машин үйлдвэрлэгч авто шоунд явах нь маш зардалтай гэж боддог тул BMW, Jaguar, Volkswagen Group оролцохоос татгалзжээ" гэжээ. Парисын авто шоу хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө болсон байна. Шоуны нээлтийн өдөр Renault компани 1960-аад онд худалдаанд гарсан хямд Renault 4L загвараас сэдэвлэсэн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй жийпийг танилцуулснаар эхэлсэн юм. Стеллантис өөрсдийн Jeep-ийн Avenger загвараа танилцуулжээ.