Парисын авто шоунд Ерөнхийлөгч Эммануэль Макрон бага орлоготой гэр бүлүүдэд цахилгаан машин худалдаж авахад нь илүү их татаас олгохоо зарлаж, орон нутгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг уриалжээ.
Одоогийн байдлаар ихэнх цахилгаан машин нь хүмүүсийн хувьд чулуужсан түлшнээс илүү үнэтэй, боломжгүй юм. Парисын авто шоуны нээлтийн үеэр Stellantis-ийн Карлос Таварес Францад үйлдвэрлэж буй цахилгаан автомашиныхаа эзлэх хувийг хоёр дахин нэмэгдүүлэхээ мэдэгдээд Peugeot /Пэжөү/ брэндийн зарим шинэ загварыг Мулхауст үйлдвэрлэнэ гэжээ. Мөн тэрээр орон нутагт үйлдвэрлэсэн устөрөгчийн шинэ загваруудаа зарласан байна. Францын Ерөнхийлөгч "Бидэнд юу хамаатай вэ гэвэл иргэдээ хайбред эсвэл цахилгаан хөдөлгүүртэй автомашин руу шилжихийг дэмжиж, ялангуяа цахилгаан автомашиныг боломжийн үнэтэй болгохын тулд дотоодын үйлдвэрлэлтэй болох явдал юм" гэж онцолжээ. Францын автомашин үйлдвэрлэгч Renault-ийн шинэ цахилгаан автомашин нь 1960-аад оны жижиг жийп 4L загвартай, 2025 онд худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Зах зээлд Хятадын брэндүүд хүчтэй байр суурь эзэлж байгаа үед Францад үйлдвэрлэсэн цахилгаан автомашин дутагдалтай байгаа нь тус улсын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа юм.