Японы судлаачид үс нөхөн сэргээх эмчилгээнд шинэ нээлт хийжээ

Технологи-360

Японы судлаачид лабораторид үсний угийг амжилттай гаргаж авсан талаар мэдэгдлээ. Үүнийг хүмүүсийн үс уналтыг эмчлэхэд чухал ач холбогдолтой гэж тэд үзэж байна.

Ёкохамагийн үндэсний их сургуулийн профессор Фукуда Жунжи багтсан тус бүлэг "АНУ-ын Шинжлэх ухааны дэвшлүүд" сэтгүүлд судалгааныхаа тайланг нийтэлжээ. Тэд хулганы үр хөврөлийн арьснаас хоёр төрлийн эс гаргаж авсны дараа нь тэдгээрийг холбохын тулд уураг ашиглажээ. 10 хоногийн дараа үсний уг, уутанцар үүссэн байна. Эрдэмтэд нүцгэн хулганын арьсанд 5 миллиметр урттай үсний уг шилжүүлэн суулгахад гурван долоо хоногийн дараа үсний хэвийн мөчлөг явагдаж эхэлсэн байна. Ийнхүү эрдэмтэд анх удаа уутанцар бүхий үсний угийг 100 хувийн үр дүнтэйгээр бүтээсэн гэдгээ мэдэгджээ.

ФУКУДА ЖУНЖИ | ЙОКОХАМАГИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР

"Хэрэв бид үсний угийг гаргаж аваад хүний эсэд шилжүүлэн суулгаж чадвал үнэхээр хувьсгал хийх эмчилгээ болно. Шинэ аргыг зөвхөн үс ургуулаад зогсохгүй үс сааралтахыг зогсоох эм боловсруулах судалгаанд тус дөхөм болно"