Твиттерийн ажилтнууд ирэх саруудад томоохон цомхотголд өртөх магадлалтай байна

Технологи-360

Тэрбумтан Элон Маск Twitter Inc-ийг худалдаж авах гэрээ байгуулахдаа ирээдүйн хөрөнгө оруулагчддаа хандан “Сошиал медиа компанийн 7500 ажилтны бараг 75 хувийг халах төлөвлөгөөтэй байгаа” талаар хэлсэн гэж Вашингтон Пост сонин 10-р сарын 20-ны Пүрэв гарагт ярилцлага, баримт бичгүүдээс иш татан мэдээлжээ.

Компанийг хэн эзэмшиж байгаагаас үл хамааран ойрын саруудад цомхотгол хийж магадгүй гэж мэдээлэлд дурдсан байна. Твиттерийн одоогийн менежмент ирэх оны эцэс гэхэд компанийн цалинг 800 сая доллараар бууруулахаар төлөвлөсөн нь нийт ажилчдын бараг дөрөвний нэг нь ажлаасаа халагдана гэсэн үг юм. Харин Твиттерийн хүний нөөцийн ажилтнууд ажилчдаа бөөнөөр нь цомхотгохоор төлөвлөөгүй гэж мэдэгдсэн ч Маск компанийг худалдаж авах санал тавихаас өмнө ажилтнуудаа шахаж, дэд бүтцийн зардлыг танах өргөн хүрээтэй төлөвлөгөө аль хэдийн хэрэгжиж байсныг баримт бичиг харуулж байгаа юм. Маск 5-р сард Твиттерийг худалдаж авах гэрээгээ цуцлахыг оролдохдоо, тус компани бот болон спам аккаунтын тоог дутуу оруулсан гэж буруутгаж, хоёр талын хооронд хэд хэдэн шүүх хурал аль хэдийнэ эхэлжээ. Маск энэ сарын эхэнданхны нөхцлөөр гэрээгээ эрхгээд үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм.