БНХАУ-д нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ 2005 оныхоос 50.8 хувиар буурчээ

Технологи-360

"Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлого, үйл ажиллагааны 2022 оны жилийн тайлан"-д 2021 оноос хойш Хятад улсын цаг уурын өөрчлөлттэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй ажлын ахиц дэвшил, мөн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн засаглалыг дэмжихэд оруулсан хувь нэмрийг дүгнэжээ.

Урьдчилсан тооцоогоор, 2021 онд Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын нягтрал буюу нэгжид ноогдох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 3.8 хувиар буурч, 2005 оныхоос 50.8 хувиар багассан байна. Түлшгүй эрчим хүч нь гол эрчим хүчний хэрэглээний 16.6 хувийг эзэлж, салхи, нарны эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 635 сая кВт-д хүрчээ. Нэгжид ноогдох нүүрсний хэрэглээ мэдэгдэхүйц буурсан байна. Шанхайн байгаль орчин, эрчим хүчний биржийн 7-р сард нийтэлсэн статистик мэдээллээс үзэхэд, Хятадын үндэсний нүүрстөрөгчийн зах зээлийн арилжааны нийт хэмжээ 194 сая тоннд хүрчээ.