Хонконгт Финтекийн үзэсгэлэн нээгдлээ

Технологи-360

Санхүүгийн үйлчилгээний дижитал өөрчлөлтийг харуулсан үзэсгэлэн Хонконгод эхэллээ. Зохион байгуулагчид нь виртуал хөрөнгө, тэр дундаа криптовалютыг сурталчлах замаар бүс нутагтаа дэлхийн санхүүгийн төв болох статусаа нэмэгдүүлэх зорилготой гэж онцолжээ.

"Финтекийн долоо хоног" нэртэй таван өдрийн арга хэмжээний нэг хэсэг болсон энэхүү үзэсгэлэнд 500 орчим аж ахуйн нэгж, байгууллага сүүлийн үеийн технологи, бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлжээ. Эдгээрээс 3D сканнерын төхөөрөмж хамгийн их зочдын анхаарлыг татаж байна. Энэ нь хэрэглэгчийн аватар үүсгэхийн тулд 250 камер ашигладаг. Зургууд нь тэдний ухаалаг гар утсанд илгээгддэг, виртуал бодит байдалд ашиглах боломжтой юм байна. Хонконгийн Санхүүгийн нарийн бичгийн дарга Пол Чан хэлэхдээ, засгийн газар дэлхийн виртуал хөрөнгийн нийгэмлэгтэй хамтран санхүүгийн инновацийг судлахад анхаарал хандуулж байна. Эх газрын Хятадад криптовалют худалдаалахыг хориглодог ч Хонконг "нэг улс, хоёр систем"-ийн хүрээнд өөрийн бодлогоо боловсруулдагийн хувьд Хятад болон дэлхийн бусад улсыг холбогч чухал гүүр, шинэ санааг турших талбар гэж харж байна гэж албаны хүн ярьжээ.