Вьетнамд онлайн хоол хүргэлтийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна

Технологи-360

Вьетнамын хүнсний хүргэлтийн зах зээл Зүүн өмнөд Азийн орнууд дунд хамгийн өндөр өсөлт үзүүлж, өнгөрсөн оны 18 тэрбум ам.доллартай харьцуулахад 2022 онд 23 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ талаар Зүүн Өмнөд Азийн дижитал эдийн засгийг хянадаг Google болон Temasek-ийн хамгийн сүүлийн үеийн e-Conomy SEA 2022 тайланд дурдсан байна. Хүнсний онлайн хүргэлт нь цар тахлын дараах Вьетнамд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг гэж үзэж болно. Үүнээс гадна Вьетнамын интернет хэрэглэгчдийн 60 орчим хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа онлайнаар хоол захиалсан гэсэн судалгаа гарчээ. Иймээс 2022 оныг Вьетнамын онлайн хүнсний хүргэлтийн зах зээлийн өсөлтийн жил гэж үзэж байна. Албаны хүний хэлж байгаагаар, онлайнаар хоол хүнс хүргэх энэ өөрчлөлт нь цар тахлын дараа хэрэглэгчдийн дадал зуршил, зан үйл өөрчлөгдсөний нэг илрэл гээд Вьетнамын цахим худалдаа, дижитал эдийн засагт шинэ эрч хүчийг авчирсан гэжээ.