Макаогийн цахим визний мэдүүлэг гурван жил орчим хугацаанд түр зогссоны эцэст дахин сэргэжээ. Цахим мэдүүлгийн систем ажиллаж эхэлсэн эхний өдөр Хятадын Жухай хотын зарим оршин суугч бичиг баримтаа бүрдүүлж өгөхөөр холбогдох хэлтэст аль хэдийнэ очсон байна.
Энд Хонконг, Макаогийн хүчинтэй аяллын зөвшөөрөлтэй аялагчид ухаалаг визний системээр дамжуулан визний мэдүүлгээ боловсруулах юм. Ингэснээр тэд цаасгүй өргөдлийн процессоор дамжуулан Макаогийн багц эсвэл ганцаарчилсан аялалд хамрагдах боломжтой. Цахим мэдүүлэг батлагдсаны дараа аяллын визийг газар дээр нь олгох юм байна. Цахим систем дөнгөж ажиллаж эхэлж байгаа талаар Жухай хотын оршин суугч ярихдаа, албаныхан системийг яг одоо тохируулж байгаа болохоор тэд хүмүүст гар аргаар тусалж байна гэжээ.
ЖУХАЙ ХОТЫН ОРШИН СУУГЧ
"Би Макаогийн визний сунгалт хийлгэхээр ирсэн. Тэр машиныг нарийн тохируулаагүй байгаа гэсэн. Тэгээд би цаг аваад, дараа нь материалаа боловсруулахаар 2-р давхарт очих юм."
Цахим визийг сэргээх нь Хятадын эх газрын жуулчдыг тус бүс нутагт зочлоход илүү таатай учир Макаогийн аялал жуулчлалын салбарт илүү ашигтай юм байна. 2021 оны статистик мэдээллээс үзэхэд Макао-д аялагчдын 90%-ийг нь эх газрын жуулчид эзэлжээ. Эх газрын жуулчид Макаогийн аялал жуулчлал, чөлөөт цаг, амралт, хурал, үзэсгэлэн болон бусад салбарт маш их нөлөө үзүүлдэг. Иймд энэ удаад цахим визийг эргэн сэргээх нь тохиромжтой арга хэмжээ гэж үзэж болно. Харин дунд болон өндөр эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүс ухаалаг визний системийг ашиглах боломжгүй гэж засгийн газар нь мэдэгджээ.