ЭЛОН МАСК: Твиттерийг авсан нь түүний ажлын ачааллыг маш их нэмсэн

Технологи-360

Даваа гарагт Балид болсон Их хорийн дээд хэмжээний уулзалтын бизнесийн бага хурлын үеэр тэрбумтан Элон Маск Twitter-ийг саяхан худалдаж авсан болон цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теслагийн удирдлагын талаар илэн далангүй ярилцжээ.

Хоёр компанийн гүйцэтгэх захирал Маск лаа асааж, зохион байгуулагчдын илгээсэн батик цамц өмсөн дөнгөж сая цахилгаан тасарсан газраас ярьж байна хэмээжээ. 

ЭЛОН МАСК | ТЕСЛА БОЛОН ТВИТТЕРИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

"Өө, надад хийх ажил маш их байна. Теслагийн ирээдүйн төслүүдийн талаар тийм ихийг одоо хэлж чадахгүй ч илүү хямд машин хийх нь маш их ач холбогдолтой гэж бодож байна, үүнийг ч бид хийх ёстой. Урт хугацаанд дэлхий даяар боломжит платформуудыг гаргах нь маш их утга учиртай байх болно, дэлхийн нэг хэсгээс нөгөө рүү пуужингаар аялах тохиолдол ч бий болно гэж бодож байна. Энэ бол гайхалтай санаа. Твиттерийн хувьд видеоны хэсэг дээр маш их зүйл хийх хэрэгтэй. "

Индонез улсын тухайд Теслатай батарейны хөрөнгө оруулалт хийх, мөн Элон Маскийн SpaceX сансарын компанитай пуужин хөөргөх талбайг хөгжүүлэх гэрээ байгуулахыг хичээж байгаа. Энэ талаар Маск алинд нь ч үүрэг өгөөгүй ч Индонез улс цахилгаан тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийн сүлжээнд томоохон үүрэг гүйцэтгэх ёстой, SpaceX-ийн хувьд дэлхий даяар олон хөөргөх цэгтэй байх нь "урт хугацааны" утга учиртай гэжээ.