Хятадын нийслэл Бээжин хот ухаалаг холбогдсон тээврийн хэрэгслийн менежментийн инновацыг хэрэгжүүлэх хүрээнд зарим бүсэд жолоочгүй автобус явуулах хууль ёсны эрх олгож эхэлсэн байна.
Жолоочийн суудалгүй, хүрдгүй энэ автобус нь зорчигч тээвэрлэх бүх функцтэй, мөн лидар, 360 градусын камер, хиймэл дагуулын навигацийн систем, авто зам, явган хүний замыг тодорхойлох урд камер зэрэг олон ухаалаг төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Ирээдүйд нисэх онгоцны буудал, томоохон цэцэрлэгт хүрээлэн, богино зайн тээвэрлэлтэд өндөр түвшний бие даасан жолоодлого бүхий автобусыг ашиглах боломжтой. Одоогоор жолоочгүй автобус нь задгай замаар явах эрхгүй, хаалттай болон хагас хаалттай аж үйлдвэрийн паркуудад турших шатандаа явж байгаа юм.
ЧЕН ЯН | BJHAD ОФФИСЫН ДЭД ЗАХИРАЛ
"Бид аюулгүй байдлыг тууштай хангахын тулд бүхэл бүтэн үйл явцын удирдлагын тогтолцоог бий болгосон. Аюулгүй байдлын ажилтан, жолооч нарт зориулсан дүрмийг тогтоож, нэвтрэх, хяналт тавих өдөр тутмын удирдлагыг бэхжүүлж, ослын талаарх дүн шинжилгээ, судалгаа, дүгнэлтийг сайжруулсан. Бид мөн өөрсдийн үүлэн хяналтын платформ дээр тулгуурлан ослын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг улам боловсронгуй болгосон"