Хятад улс дэлхийн анхны олон үйлдэлт роботын үйлчилгээний станцыг танилцууллаа

Технологи-360

Хятадын 5 дахь удаагийн олон улсын импортын үзэсгэлэнд хамгийн завгүй ажилласан роботууд олны анхаарлыг татсан байна. Дэлхийн анхны олон үйлдэлт роботын үйлчилгээ гэгдэх нийт 46 робот үзэсгэлэнгийн талбай хооронд зочдод зааварчилгаа өгөх, аюулгүй байдлын хяналт хийх, экспод зориулж дахин боловсруулах хог хаягдлыг цуглуулах зэргээр ажиллажээ.

Ухаалаг системийн удирдлагатай эдгээр роботоор янз бүрийн хувилбарт ажил үүрэг гүйцэтгүүлэхээр бодит цаг хугацаанд илгээх боломжтой. Роботын үйлчилгээний системийг бүхэлд нь 680 патентаар зохион бүтээсэн, үүний 70 гаруй хувь нь шинэ бүтээл юм. Дэлгэцэн дээр дарснаар зочдыг зорьсон газар руу нь чиглүүлж хүргэдэг байна. Мөн зочдод өдрийн цагаар маск зүүх, шөнийн цагт аюулгүй байдлын хяналт шалгалт хийх гэх мэт халдварт өвчний хяналтын протоколыг дагаж мөрдөхийг сануулдаг байна. Үүнээс гадна танхимд дахин боловсруулж болох зүйлсийг цуглуулах боломжтой болсон нь энэ жилийн экспогийн нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүй байх санааг харуулжээ. 

ЦАЙ ШИАОВЭЙ | YOGO ROBOT-ИЙГ ЗОХИОН БҮТЭЭГЧ

"Роботууд хаягдал хоосон усны сав, цаас гэх мэт бүх зүйлд хариу үйлдэл үзүүлдэг. Хайрцаг дүүрсэн үед робот өөрийн зогсоол дээрээ ирж цэвэрхнээр солино. Дотроо босоо хадгалах системээр тоноглогдсон, өндөр нарийвчлалтай механик гар нь дүүрсэн хайрцгийг хоосон, цэвэрхнээр сольж тасралтгүй ажилладаг" 

Нэмж дурдахад, энэхүү роботын систем нь утга таних, олон мэдрэгчийг нэгтгэх алгоритмаар суурилуулсан автономит технологийн стекийг ашигладаг, ингэснээр роботууд хоорондоо бие даасан ойрын талбайн харилцаа холбоог хадгалах боломжтой юм байна. Энэ систем нь олны хөдөлгөөн, жолоодлогын аюулгүй байдлыг хангахаас гадна олон арван, бүр хэдэн зуун роботын бүлэгтэй  нийлж ажиллаж чаддаг байна.