МЬЯНМАРТ АУН САН СУНЖИГ ШҮҮХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Үйл явдал

Мьянмарт энэ улсын Ардчилсан  намын удирдагч, Нобелийн Энхтайвны шагналт, улс төрч, нийгмийн идэвхтэн Аун Сан Сунжигийн эсрэг шүүх үйл явц эхэлжээ. 75 настай хатагтай Аун Сан Сунжигийн эсрэг шүүхээс хэд хэдэн зүйл анги хэргээр буруутгаж байгаагийн дотор улс орондоо олныг хамарсан эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан, төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашигласан, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон гэх зэрэг хэргээр ял асууж байгаа юм. 

Мьянмарын Ардчилсан намын тэргүүн хатагтай Аун Сан Сунжи улс оронд нь өнгөрсөн 2-р сарын 1-нд цэргийн эргэлт болохоос өмнө улсынхаа ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан юм. Тэгвэл Мьянмарын нийслэл Ньепьидо хотод эхэлсэн шүүхээр Аун Сан Сунжиг бусдаас авлига авсан, импорт болон экспортын тухай хуулийг зөрчсөн, байгалийн гамшигт үзэгдлийн учруулсан хор хохиролыг арилгах ажлыг буруу зохион байгуулж, гамшгийн тухай хуулийг зөрчсөн, төрийн нууцыг задруулсан гэх хэргүүдэд буруутгаж байна. Түүнчлэн үзэгч танд дээр хэлсэнчлэн улс орондоо олныг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан, турхирсан хэрэг багтаж байна.