АМЕРИКИЙН БАРУУН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАГ АГААР ХЭТ ХАЛЖ БАЙНА

Үйл явдал

Америкийн баруун өмнөд нутгаар цаг агаар хэт халж, агаарын температур 1913 оноос хойш хамгийн дээд үзүүлэлтдээ очжээ. Калифорнийн зүүн хэсэгт байрлах Үхлийн хөндийд л гэхэд өдөртөө Цельсийн 53 градус хүрч халсан байна. Хамгийн сүүлд энд 1913 онд Цельсийн 56,7 градус хүрч байжээ.

Америкийн зүүн өмнөд хэсгийн Калифорни, Аризона, Невада, Нью Мехико зэрэг мужид цаг агаар хэт халжээ. Финикст агаарын температур өдөртөө 47 градус хүртэл халж, иргэд нь хэт халууныг Номхон далайн эргийн наран шарлагын газрууд болон Давст нуурын эрэг дээр өнгөрүүлж байна. Орон нутгийн эрх баригчид нь нийтийн усан сан, усан оргилуурыг нээж, тасралтгүй ажиллуулахын зэрэгцээ ус түгээх цэгүүд байгуулжээ. Монтана, Вайомингд цаг агаар хэт халахын зэрэгцээ хүчтэй салхитай байгаагаас ойн түймэр асч, хоромхон зуурт хүрээгээ тэлэх аюултай байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар хэт халуун цаг агаар ойрын хэдэн хоногтоо үргэлжлэх нь ээ.